SDG 9 Learning Academy Search
Ар хуулах төхөөрөмж ашиглах нь
Published: 2024
Энэхүү курс нь хот суурин газрын мал төхөөрөх үйлдвэр цехүүд, хөдөө орон нутгийн жижиг цех тасгууд, тэдгээрийн нийт ажиллагсад, мал төхөөрч мах бэлтгэдэг хувь хүмүүс, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн багш, оюутнууд болон арьс ширэн түүхий эдийг бэлтгэгчдэд малын арьс ширийг эсгэлтгүйгээр өвчиж хуулах төхөөрөмжийг хэрхэн бүтээж угсрах, ашиглах, малыг төхөөрөхөд бэлдэх, арьс ширэн түүхий эдэд чанарын хамгаалалт хийх арга технологийг эзэмшүүлэх зорилготой.
#Vocational training
Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо
Published: 2024
Энэхүү цахим сургалт нь сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, мал төхөөрөх, мах ангилан савлах, мах боловсруулах үйлдвэрийн ажилчид, менежер, сонирхогчид, энэ чиглэлээр суралцаж буй оюутан суралцагчдад хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоонуудын талаар мэдлэг эзэмшүүлэх зорилготой. Таван модуль бүхий тус цахим сургалт нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн ISO 22000:2018, FSSC 22000, Халал стандартууд ба баталгаажуулалт, НАССР зэрэг тогтолцоо, стандартуудын талаарх үндсэн ойлголтуудыг олгоно.
#Agro-industry #Quality infrastructure